Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг         |
Улаанбаатар хотод:  
fsdfsd
    |           

Үндсэн цэс

Нүүр
Мэндчилгээ
Хууль эрх зүй
Гадаад харилцаа
Мэдээ, мэдээлэл
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Оюуны өмч ба жижиг дунд үйлдвэр
Линкүүд
Ном товхимол
Статистик
Холбоо барих
Үйлчилгээний хөлс
Түгээмэл асуулт, хариулт
Газрын бүтэц

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?

Хэн онлайн байна

Бидэнд 5 зочид онлайн
ДОӨБ-ын Захирал Фрэнсис Гарригийн илгээлт

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын

Ерөнхий захирал Фрэнсис Гарригийн илгээлт

14.jpgШинэ санаачлага - Дэлхийг холбохуй
             Харьцангуй цөөн арван жилийн өмнө ихэнх хүмүүсийн хувьд дэлхий өргөн уудам, ихээхэн хэмжээгэр нээгдээгүй зүйл байсан. Аялах, зорчих нь өндөр өртөгтэй бөгөөд үүнд урт хугацаа зарцуулдаг байсан. Мэдлэг цаасан хэлбэртэй байсан ба түүнийг хуваалцах нь хүндрэлтэй байсан. Харилцаа холбооны үйлчилгээ зарим газарт огт байхгүй байсан. Томоохон хотуудаас өөр газарт гадаадын соёл, урлагийн хүртээмж хязгаарлагдмал байсан.

             Шинэ санаачлагын хурдацтай өсөлт ба түүнийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн нь бидний санаа бодлыг өөрчилсөн. Бид өнөөдөр биетээр, оюун ухаанаар, нийгмээр, соёлоор урьд өмнө төсөөлөх ч боломжгүй байсан арга хэлбэрээр холбогдож байна. Бид тивүүдийг хэдхэн цагийн дотор алгасч байна. Ертөнцийн бараг аль ч цэгээс бид гарын алганд багтахаар жижиг төхөөрөмжийг ашиглан мэдээлэл хүртэх, нэг нэгнийгээ харах, нэг нэгэнтэйгээ ярих, хөгжим сонгох, гэрэл зураг авч, түүнийгээ илгээх боломжтой болсон. 
             15.jpgВэб болон утасгүй технологийн тусламжтайгааар дэлхий нийтийг холбох энэ боломж нь ирээдүйд асар их үр нөлөө үзүүлнэ. “Орон зайн мөхөл”-ийн улмаас бид бодит байршлаар хязгаарлагдахаа больсон бөгөөд үүний үр ашиг нь хэмжээлшгүй их юм. 
             Вэб-д тулгуурласан сургалт нь урьд өмнө нь тусгаарлагдмал байсан газрууд дахь оюуны боломжийг нээж, улмаар улс гүрэн хоорондын мэдлэгийн түвшний зөрүүг багасгахад тус нэмэр болж байна. Хамгийн сүүлийн үеийн видео-хурал хийх төхөөрөмжүүд нь албаны зорилгоор аялах, зорчих явдлыг багасгах замаар биднээс үлдэх нүүрстөрөгчийн ул мөрийг багасгаж байна. Үүрэн телефоны үйлчилгээг дэлхийн хүн амын бараг тал хувь нь хэдийнэ хэрэглэх болсон бөгөөд энэ нь хүмүүсийн болон нийгмийн амьдралыг өөрчилж байна: Нарны эрчим хүчээр цэнэглэгдэх гар утас өмнө нь хүрч очих боломжгүй байсан газруудад өвчин эмгэгийг илрүүлэх, жижиг бизнес эрхлэх болон гамшгийн үед дэмжлэг үзүүлэх зэрэгт тус нэмэр болж байна. 
             Мэдээллийн түргэн шуурхай боловсруулалт ба солилцоо нь инноваци буюу шинэ санаачлагын мөчлөгийг хурдасгаж, улмаар хамтын шинэ санаачлагыг хялбаршуулж, хувийн хэвшлийн байгууллага, судалгааны институт болон хувь хүмүүс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж байна. Үүнтэй зэрэгцээд дижитал технологи нь санаа нэгт хүмүүсийг нэгдмэл төсөл болон зорилтын төлөө хамтран ажиллах биет бус платформыг бүтээх боломж олгодог. Үүний нэг жишээ нь дэлхийн хэмжээнд амьдарч буй 314 сая орчим харах болон унших бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлүүдийг хүртээмжтэй болгох асуудлыг хялбаршуулахад чиглэсэн ДОӨБ-ын түншүүдийн платформ юм. 
             Инноваци бүхий технологи нь жинхэнэ утгаараа даяршсан нийгмийг бий болгож байна. Оюуны өмчийн тогтолцоо нь энэхүү холболтын үйл явцын нэг хэсэг юм. Оюуны өмчийн тогтолцоо нь ДОӨБ-ын үнэгүй ашиглах мэдээллийн санд агуулагдаж буй технологийн “ноу-хау”-гийн баялаг гэх мэт мэдээллийг хуваалцах үйл ажиллагааг хялбаршуулдаг юм. Мөн технологийг худалдах, түгээх суурийг бий болгож, шинийг санаачлах болон өрсөлдөх үйл ажиллагаанд түлхэц болдог юм. Оюуны өмчийн тогтолцоо нь бидний өмнө тулгарч буй цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний нэмэгдэж буй хэрэгцээ зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтуудыг даван туулахад чиглэсэн хамтын ажиллагаагаг цогцлуулахад тус нэмэр болдог. 
             ДОӨБ нь оюуны өмчийн тогтолцоог түүний суурь зорилго болох шинэ санаачлага болон бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд үргэлжлүүлэн чиглүүлэх, улмаар энэхүү тогтолцооны  үр шимийг олон нийтэд хүртээмжтэй байлгах, хүн төрөлхтөнийг илүү ойртуулахад анхааран ажиллахыг зорьж байна.

 
< Өмнөх

Өргөдөлийн маягтууд

01.png
02.png
03.png
04.png
00.png

Вэб холбоос

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр47
mod_vvisit_counterӨчигдөр325
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1043
mod_vvisit_counterЭнэ сард2480
mod_vvisit_counterНийт98698

Цагалбар

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. 2008 © Монгол Улсын Оюуны Өмчийн Газар                               Дизайныг ОРГИЛСОФТ ХХК-д бүтээв.