Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг         |
Улаанбаатар хотод:  
fsdfsd
    |           

Үндсэн цэс

Нүүр
Мэндчилгээ
Хууль эрх зүй
Гадаад харилцаа
Мэдээ, мэдээлэл
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Оюуны өмч ба жижиг дунд үйлдвэр
Линкүүд
Ном товхимол
Статистик
Холбоо барих
Үйлчилгээний хөлс
Түгээмэл асуулт, хариулт
Газрын бүтэц

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?

Хэн онлайн байна

Бидэнд 8 зочид онлайн

Мэдээлэл, Сургалтын хэлтсийн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд оюуны өмчийн автомажуулалтын нэгдсэн тогтолцоог бий болгох, оюуны өмчийн мэдээллийг нээлттэй түгээх, оюуны өмчийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, оюуны өмчийн мэдээллийн сан /цахим болон цаасан хэлбэрээр/ бүрдүүлж нийтэд түгээх, газрын номын сан болон мэдээллийн төвийг ажиллуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах, орон нутгийн болон төрийн бус байгууллагуудтай харилцах,газрын хэвлэлийн цех хариуцах зэрэг чиг үүрэг хэрэгжуулнэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын удирдлага, зохион байгуулалтмн бүтцийн нэгжүүд, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Тэргүүн шадар сайдын тус газрыг хариуцсан зөвлөх байна.

Та бүхэн дараахь асуудлуудаар бидэнтэй хамтран ажиллана уу.

Та бүхэн доорхи хаягаар бидэнд хандана уу.

Оюуны өмчийн газар
Мэдээлэл, сургалтын хэлтэс
210646 Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар 46
Утас/Факс: 327447
И-мэйл:

Оюуны өмчийн мэдээллийн төв болон номын сан.
Оюуны өмчийн сургалт.
Хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах.
Орон нутгийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай харилцах.
Оюуны бүтээл туурвигчдыг хөхиүлэн дэмжих

Оюуны өмчийн мэдээллийн төв болон номын сан.

Оюуны өмчийн мэдээллийн төв нь иргэд, байгууллагуудад оюуны өмчийн мэдээллээр үйлчилэх зорилготой бөгөөд та бүхэн Монгол улсад бүртгэгдсэн дараахь төрлийн оюуны өмчийн мэдээллийг авч болно. Үүнд:

  1. Шинэ бүтээл
  2. Ашигтай загвар
  3. Бүтээгдэхүүний загвар
  4. Барааны тэмдэг
  5. Газарзүйн заалт
  6. Зохиогчийн эрхийн бүтээл

Түүнчлэн гадаад орнуудын Оюуны өмчийн газрууд, Оюуны өмчийн олон улсын байгууллагууд болон оюуны өмчийн мэдээллийн баазуудын талаархи мэдээллийг авах боломжтой.

Оюуны өмчийн газрын номын сангаас та бүхэн оюуны өмчийн холбогдолтой ном товхимол, сэтгүүл болон гарын авлага материалуудыг монгол, англи болон бусад хэлээр хэлээр үзэх боломжтой.

Мэдээлийн төв болон номын сан нь ажлын өдрүүдэд 09-13, 14-18 цаг хүртэл ажиллана.

Оюуны өмчийн сургалт.

Манай хэлтэс нь иргэд, байгууллагуудтай хамтран оюуны өмчийн бүх төрлийн захилагат болон төлөвлөгөөт сургалт, семинар, үзэсгэлэн болон кампанит ажлыг Монгол улсын нутагт дэвсгэрт зохион байгуулдаг бөгөөд та бүхэн дээрхи арга хэмжээнүүдыг хамтран зохилон байгуулахыг хүсвэл дээрхи хаягаар бидэнд хандана уу.

Хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах.

Мэдээлэл, сургалтын хэлтсийн үндсэн чиг үүргийн нэг нь хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийттэй харилцах бөгөөд та бүхэнд Монгол Улсын Оюуны Өмчийн газрын үйл ажиллагаа, Монгол улсын оюуны өмчийн бүртгэлийн талаархи мэдээ, мэдээллийг  болон дэлхий дахины оюуны өмчийн салбарын өнөөгийн байдал, ололт амжилт, шилдэг туршлагын талаархи мэдээллийг өгч хамтран ажиллахдаа бид баяртай байх болно.

Орон нутгийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай харилцах.

Тус хэлтэс нь орон нутаг дахь оюуны өмчийн асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд орон нутгийн төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудтай оюуны өмчийн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Тухайлбал оюуны өмчийн сургалт, сурталчилгаа, орон нутаг дахь оюуны өмчийн бүртгэл, орон нутаг дахь оюуны өмчийн хяналт шалгалт болон холбогдох бусад чиглэлээр хамтран ажиллах болно.

Мөн түүнчлэн төрийн бус байгууллагууд болон компаниудтай  оюуны өмчийн салбарт дээрхи чиглэлүүдээр болон холбогдох бусад чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна.

Оюуны бүтээл туурвигчдыг дэмжих.

Манай хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг нь дотоодын болон гадаадын оюуны өмчийн зах зээлийн судалгаа юм. Бид энэхүү судалгааныхаа үндсэн дээр зах зээлд өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсын оюуны өмчийн бүтээлийг болон тэдгээрийн зохиогчдыг дэмжинэ. Тухайлбал тухайн оюуны өмчийн бүтээлийг бусад улсуудад бүртгүүлэх, тухайн бүтээлийн талаар холбогдох мэдээллийг олж өгөх, лизензийн гэрээний зөвлөгөө, зуучлал болон оюуны өмчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг оюуны өмчийн өмчийн менежментийн асуудалд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН /ОӨГ/ ТАЛААРХИ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ
Тамгын хэлтэс нь Засгийн Газраас Оюуны өмчийн салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийн талаар төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, арга зүйгээр хангах, оюуны өмчид хамаарах бүтээлүүдийг сурталчлах, төрөлжсөн үзэсгэлэн болон сургалт зохион байгуулах, оюуны өмчийн хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах ажлыг хариуцан ажилладаг.

Та бүхэн хэвлэл мэдээллийн салбарт ОӨГ-тай хамтран ажиллах, тус газраас зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд болон сургалт-семинарт оролцох, оюуны өмчийн бүтээлүүдийг олон нийтэд сурталчлах зэрэг асуудлуудаар манай хэлтэст хандаж болно.

 

ОӨГ-ын МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ
Тус агентлаг нь 2000 оноос эхлэн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын төслөөр өөрийн үйл ажиллагаанд бүрэн нийцсэн хайлт шүүлтийн программ боловсруулан ашиглаж байна. Yүнээс гадна Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Европын Патентын Газар болон бусад улсуудын Оюуны өмчийн бүтээлүүдийг CD, DVD дискүүдээр болон цаасан хэлбэрээр хүлээн авч Оюуны Өмчийн мэдээллийн сан бүрдүүлсэн.

 

"ОЮУНЫ ӨМЧИЙН МЭДЭЭЛЭЛ" СЭТГYYЛ
ОӨГ-аас Патентийн хууль, Барааны тэмдэг, Газар зүйн заалтын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тус газарт шинээр бүртгүүлэхээр мэдүүлсэн болон бүртгэгдсэн оюуны өмчийн бүтээлүүдийг багтаасан "Оюуны өмчийн мэдээлэл" сэтгүүлийг гаргадаг.

Энэ сэтгүүл нь 1989 оноос улирал тутам, 1994 оноос сар тутам хэвлэгдэн гарч байна. "Оюуны өмчийн мэдээлэл" сэтгүүлийг төвлөрсөн хэвлэл захиалгаар захиалах буюу ОӨГ-ын санхүүгээс 350 төгрөгөөр худалдан авч болно.

 

 

Өргөдөлийн маягтууд

01.png
02.png
03.png
04.png
00.png

Вэб холбоос

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр60
mod_vvisit_counterӨчигдөр325
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1056
mod_vvisit_counterЭнэ сард2493
mod_vvisit_counterНийт98710

Цагалбар

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. 2008 © Монгол Улсын Оюуны Өмчийн Газар                               Дизайныг ОРГИЛСОФТ ХХК-д бүтээв.