Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг         |
Улаанбаатар хотод:  
fsdfsd
    |           

Үндсэн цэс

Нүүр
Мэндчилгээ
Хууль эрх зүй
Гадаад харилцаа
Мэдээ, мэдээлэл
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Оюуны өмч ба жижиг дунд үйлдвэр
Линкүүд
Ном товхимол
Статистик
Холбоо барих
Үйлчилгээний хөлс
Түгээмэл асуулт, хариулт
Газрын бүтэц

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?

Хэн онлайн байна

Бидэнд 10 зочид онлайн
Мэндчилгээ
Газрын даргын мэндчилгээ

darga_new.jpg            Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн алхам бүр, хүний амьдралын хором мөч болгон оюуны бүтээл туурвил, шинэ санаа сэдэлтэй холбогдож байдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Оюуны үнэт зүйлс нь мэдлэгт тулгуурласан өнөөгийн эдийн засгийн гол түлхүүр нь болоод байна. 
           Монгол Улсад оюуны өмчийн тогтолцоо, ялангуяа эрх зүйн орчин бүрэлдэн тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Оюуны өмчийн бие даасан байгуулага анх 1990 онд бий болсон бөгөөд одоо Оюуны өмчийн газар нь МУ-ын Шадар Сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
           2001 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал ноён Камил Идрис манай оронд айлчлан, Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллах талаар тохиролцсон бөгөөд Монгол Улсад оюуны өмчийн харилцааг төлөвшүүлж хөгжүүлэх талаар анхаарч ихээхэн зүйл хийж байгааг өндрөөр үнэлсэн юм. 
           Цаашид оюуны өмчийн хуулиудыг нэгдэн орсон гэрээ, хэлэлцээрт нийцүүлэх, өөрийн орны нийгэм, эдийн засгийн байдал, ёс уламжлалд тохируулах явдал улам бүр шаардагдаж байна.
Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий дахинд шийдвэрлэхээр чармайж буй чухал асуудлууд бол цахим орчинд оюуны өмчийн эрхийг хамгаалах болон уламжлалт мэдлэг, технологи, ардын урлагийн талаархи эрх зүйн зохицуулалтыг бий болгох явдал юм.
           Иргэд, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд өнөөгийн цаг үе дэхь оюуны өмчийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг улам бүр мэдэрч ойлгоосой, ингэх нь одоо бидний өмнө тулгараад байгаа зайлшгүй шаардлага болоод байна гэдгийг онцлон тэмдэглэе. 
           Өнөөдөр хөгжингүй орнууд дахь компаниудын биет бус хөрөнгө, өөрөөр хэлбэл шинэ бүтээл, барааны тэмдэг, зохиогчийн эрх болон бусад оюуны үнэт зүйл нь тухайн компаний биет хөрөнгөнөөс илүү үнэ цэнэтэй байна. Манай улсад энэ хэмжээнд хүрсэн гэж хэлэхэд эрт байгаа боловч бизнес эрхлэгчдээс өөрсдийн шинэ техник, технологи, бараа, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, зохиогчийн эрхийн бүтээлээ бүртгүүлж хамгаалуулах, үнэлүүлэх явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм. Цаашид ч энэ хандлага улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
           Зөвхөн компаниуд төдийгүй зохиолчид, уран бүтээлчид өөрсдийн бүтээлд эзний ёсоор хандах болсон нь баярлууштай хэрэг юм.
           Оюуны өмчийн газрын веб хуудсыг сонирхож буй хэн боловч Монгол Улсад оюуны өмчийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дэм үзүүлж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Та бүхэнд амжилт хүсье.
Баярлалаа.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖYYЛЭГЧ
АГЕНТЛАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА
НАМЖИЛЫН ЧИНБАТ

 

Өргөдөлийн маягтууд

01.png
02.png
03.png
04.png
00.png

Вэб холбоос

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр57
mod_vvisit_counterӨчигдөр325
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1053
mod_vvisit_counterЭнэ сард2490
mod_vvisit_counterНийт98708

Цагалбар

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. 2008 © Монгол Улсын Оюуны Өмчийн Газар                               Дизайныг ОРГИЛСОФТ ХХК-д бүтээв.