Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг         |
Улаанбаатар хотод:  
fsdfsd
    |           

Үндсэн цэс

Нүүр
Мэндчилгээ
Хууль эрх зүй
Гадаад харилцаа
Мэдээ, мэдээлэл
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Оюуны өмч ба жижиг дунд үйлдвэр
Линкүүд
Ном товхимол
Статистик
Холбоо барих
Үйлчилгээний хөлс
Түгээмэл асуулт, хариулт
Газрын бүтэц

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?

Хэн онлайн байна

Бидэнд 9 зочид онлайн
Шинэ бүтээлийн мэдүүлэг бүрдүүлэхэд доорхи материалууд шаардлагатай.

Шинэ бүтээлийн мэдүүлэг бүрдүүлэхэд доорхи материалууд шаардлагатай.
Үүнд:

  • Мэдүүлэг (Өргөдөл)
  • Тодорхойлолт
  • Товч тайлбар
  • Томъёолол
  • Ажил үйлчилгээний хураамж төлсөн баримт

Эдгээр материалийг бүрдүүлэхэд туслах товч мэдээлэл

1. Мэдүүлгийн өргөдлийн маягт Патент М1-ийг зааврын дагуу бөглөсөн байх / Мэдүүлгийн өргөдлийн маягт Патент М1-ийг Оюуны өмчийн газрын www.ipom.gov.mn. веб сайтаас авч бөглөнө./
Мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ нөхцөлд мэдүүлгийн бүрдлийг “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” хариуцана.
2. Шинэ бүтээлийн тодорхойлолт:
Шинэ бүтээлээр мэдүүлж байгаа шийдлийн тодорхойлолтыг мэдүүлэг гаргагч дараахь дэс дарааллын дагуу бичиж гаргана:
-Шийдлийн нэр/ Тухайн бүтээлийн мөн чанарт нийцсэн, тодорхойлолт болон томъёололд бичигдсэн нэртэй адил байх ба хийсвэр буюу бэлэг тэмдгийн илэрхийлэл байж болохгүй /
-Шийдлийн хамаарах болон түүнийг ашиглах салбар
-Уг шийдэлтэй төсөөтэй шийдлүүдийн мөн чанарын тухай / Дэлхийн улс орнуудад ашиглагдаж байгаа төсөөтэй шийдлүүд /
- Мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишсэн төсөөтэй шийдлүүдээс сонгон авсан адил шийдлүүдийн мөн чанарын тухай
-Жишиж харьцуулж байгаа шийдлийн дутагдалтай талуудын тухай
-Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн зорилго / Мэдүүлж байгаа шийдлээр юуг шийдэх, ямар үр дүнд хүрч болох, шийдлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл- технологийн давуу байдлыг тодорхойлсон зорилгыг гаргаж өгөх /
-Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн мөн чанар / Шинэ бүтээлийг хэрэгжүүлснээр хүрэх зорилгод зайлшгүй нөлөөлөх техникийн шинэ шийдлийн шинжлэх ухааны дэвшлийг бичих /
-Тухайн шийдлийг бодитойгоор хэрэгжүүлэх арга замыг жишээгээр дэлгэрэнгүй гаргасан байх /Мэдүүлж байгаа шийдлийг хэрэгжүүлэх арга замын хамгийн ашигтай хувилбаруудыг нэг бүрчлэн нарийвчлан дэлгэрэнгүй бичих /
-Тайлбар зураг, техник-эдийн засгийн үр дүнгийн талаар тодорхойлолт /Техникийн зурагт тавигддаг үндсэн шаардлагын дагуу хийх /
3. Шинэ бүтээлийн товч тайлбар:
-Товч тайлбарт мэдүүлсэн шийдлийг ашиглах салбар, мөн чанар, шинэ байдлыг 150-250 үгэнд багтааж бичих ба товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой. Шаардлагатай бол товч тайлбарт зураг, химийн бүтцийн томъёо, график, осциллограмм оруулж болно.
4. Шинэ бүтээлийн томъёолол:
-Томъёололд шинэ бүтээлээр дэвшүүлж буй шийдлийн объект, мөн түүнтэй харьцуулан жишиж буй бүтээлийн аль алинд нь байгаа түгээмэл гол шинжүүдийг заана.
-Шийдлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй байх мөн чанарыг илэрхийлэх гол шинжийг томъёололд зааж, өмнөх болон мэдүүлж байгаа шийдэлд хоёуланд нь байгаа мөн чанарыг хамтруулан тодорхойлсон “хязгаарлах хэсэг”, мэдүүлж байгаа шийдлийн ялгагдах дэвшилттэй шинэ шинж чанарыг ялган гаргасан “ялгах хэсэг “-тэй байна.
-Шийдэл нь химийн шинэ найрлага, шинэ байдлаар ашиглах болон бичил биетний омог, ургамал амьтны эд, эсийн өсгөвөрт хамаарч байвал томъёоллыг хязгаарлах болон ялгах хэсэггүйгээр бичиж болно.
-Хэрэв шийдэл нь арга байвал: шинэчлэн өөрчилсөн ба шинээр зохиосон дамжлага, тэдгээрийн дараалал, нөхцөл шинж байдал, хэрэгуүүлэхэд ашиглах тусгай материал, багаж хэрэгслийг
-Хэрэв шийдэл нь бүтэц байвал: хийцийн шинэчлэл, шинж байдал, шинэ зангилаа нарийвч, бүрдэл хэсэг, хоорондын харилцан байрлал, холболт түүний хэлбэр, хэмжээ, материалын онцлог ялгаа, угсралтын дарааллыг
- Хэрэв шийдэл нь бодис байвал:
-Химийн нэгдлийг илэрхийлэх томъёололд химийн нэгдлийн нэр, гарлын үүслийг химийн нэр томъёогоор илэрхийлж, атомын хоорондын холбоо, молекул дахь атомын байршлыг тодорхойлж томъёогоор тодруулж хэлэх

5. Хэрэв мэдүүлж буй бүтээл нь хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбоотой бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа тодорхойлолт
6. Ажил үйлчилгээний хураамж 20 000/ хорин мянга / төгрөгийг Төрийн сан банкан дахь Оюуны өмчийн газрын /РД:9085068/ 900034005 тоот дансанд төлсөн баримт
7.Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад Олон улсын хайлт, олон улсын шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.
/ мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ. /
Патентийн шинжээч Патент олгох шалгуурыг тогтоохдоо Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаас шинэ бүтээлийн мэдүүлэгт гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч болно.
Жич: Оюуны өмчийн газар шинэ бүтээлийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн Патент олгох эсэх талаар шийдвэр гаргана.
-Шинэ бүтээлийн ном зүй, томъёоллыг патентын хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор Оюуны өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол Патент олгоно.
-Анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн Патент 20 жилийн хугацаанд хүчинтэй байна.
-Гадаадын ААН болон иргэдээс “Шинэ бүтээл” Монгол улсад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг хүсвэл Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болно.

ПАТЕНТ БИЧИГДЭХЭЭС ӨМНӨ ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТОМЬЁОЛОЛ БОЛОН БУСАД МЭДЭЭЛЛЭЭ УРЬДЧИЛАН ШАЛГАЖ БАЙХЫГ ПАТЕНТИЙН ШИНЖЭЭЧ НАР ЗӨВЛӨЖ БАЙНА.
/ХУГАЦАА ӨНГӨРСӨН ТОХИОЛДОЛД АЛИВАА ГОМДЛЫГ ХЭРЭГСЭХГҮЙ./

/ Лавлах утасны дугаар 326806 /
Шинэ бүтээлийн мэдүүлэгт
тавигдах бусад шаардлага

  1. Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг 2% үйлдэх бөгөөд 1 хувь нь цаасан дээр нөгөө хувь нь дижитал хэлбэрээр байна. / Мэдүүлгийг дижитал хэлбэрээр мэдүүлэхдээ Оюуны өмчийн газрын Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. E-mail хаягаар явуулж болно/
  2. Мэдүүлгийн цаасан дээрхи хувь нь бичгийн А4 цаасны ар, өвөрт бичигдсэн байх ба бичвэр нь цаасны зүүн талаас 3см, баруун талаас 1,5см, дээд ба доод талаас 2см бөгөөд мөр хоорондын зай Single, үсгийн өндөр 12 нэгж байна.
  3. Мэдүүлгийн дижитал хувь нь е-майл, CD data, Flash эсвэл уян дискний аль нэгээр байж болно.
  4. Бичвэрийн фонд нь Arial байх ба Windows XP Standart Keybord driver-аар шивнэ.
  5. Мэдүүлэгт хавсаргах зураг нь нарийвчлал өндөртэй, дүрс нь тод байх буюу өөрөөр хэлбэл 2,54см2 /1 inch/ талбайд 200 цэг байх нягтралтай зургийн файлын өргөтгөл буюу 300 dpi, Tiff өргөтгөлтэй байна.
  6. Бүртгэгдсэн мэдүүлгийг мэдүүлэг гаргагчид буцаан олгохгүй.
  7. Патентийн тухай хуулийн 10.3-т заасан нэмэлт, засварыг хийж ирүүлэхдээ шинэ бүтээл, ашигтай загварын томъёололд өөрчлөлт оруулахгүй.
  8. Хэрэв та Оюуны өмчийн газрын Аж Үйлдвэрийн өмчийн хэлтсээс тодруулах зүйл гарвал Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Хаягаар бидэнд хандаж болно

“Шинэ бүтээлийн өргөдөл”  Патент М-15 –ыг бөглөх заавар


 Маягтын (21) буюу мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар,(22) буюу  Анхдагч  огноо гэсэн хүснэгтийг бөглөхгүй.
 Мэдүүлэг гаргагч шинэ бүтээлийн мэдүүлгийг хэрэв анх удаа гаргаж байгаа бол давамгайлах огноотой хамааралтай (31),(32),(33) хүснэгтийг бөглөхгүй. /Жич:Патентийн хамтын ажиллагааны гэрээ /РСТ/-ний дагуу мэдүүлэг гаргаж байгаа бол гэрээнд заасан хугацаанд багтаан мэдүүлгийг гаргах бөгөөд (31),(32),(33) хүснэгтийг бөглөнө./
 Мэдүүлэг гаргагч нь Шинэ бүтээлийн мэдүүлгээ хэрэв өөрөө мэдүүлж байгаа бол шинэ бүтээлийн олон улсын ангилал (51) хүснэгтийг бөглөхгүй байж болно.
 Маягтын (54) буюу Шинэ бүтээлийн нэр хүснэгтэд: тухайн бүтээлийн нэрийг бичихдээ уг нэр нь бүтээлийн мөн чанарт нийцсэн тодорхойлолт болон томъёололд бичигдсэн нэртэй адил байхыг анхаарна уу. 
 Мэдүүлгийг иргэн эсвэл хуулийн этгээд гаргана.

 Хэрэв мэдүүлэг гаргагч нь иргэн бол Маягтын (71) хүснэгтэд эцэг (эхийн) нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.
 Хэрэв мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол Маягтын (71) хүснэгтэд хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, утас, факс, E-mail, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.
/жич: Хэрэв мэдүүлэг гаргагчийн тоо нь 1-ээс дээш бол хүснэгтийн цонхыг чагталж, бусад мэдүүлэг гаргагчдын холбогдох мэдээллийг  Хавсралт №1-д бичиж хавсаргана./
 Шинэ бүтээлийн зохиогчтой холбоотой мэдээллийг Маягтын (72) Зохиогч гэсэн хүснэгтэд бичнэ. /Зохиогч нь нэг буюу түүнээс дээш байж болох бөгөөд хамтран зохиогчдын холбогдох мэдээллийг  бичихдээ хүснэгтийн цонхыг чагталж Хавсралт №2-т бичиж хавсаргана. Хэрэв хамтран зохиогчгүй бол хавсралтыг бөглөхгүй./
 Маягтын (73) Патент эзэмшигч хүснэгтэд:
 Хэрэв патент  эзэмшигч нь иргэн бол түүний эцэг (эхийн) нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, шуудангийн хаяг, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ.
 Хэрэв патент эзэмшигч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, утас, факс, E-mail, өөрийн болон оршин суугаа улсын нэр  зэрэг холбогдох мэдээллийг үнэн зөв бичнэ. / Патент эзэмшигчдийн тоо 1-с дээш бол хүснэгтийн цонхыг чагталж Хавсралт №3-г бөглөнө./
 Маягтын (74) хүснэгтэд тухайн мэдүүлэг гаргагч нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эсэх талаар тодорхойлох бөгөөд хэрэв оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй бол энэ хүснэгтийг бөглөхгүй.
 Хэрэв мэдүүлгийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргаж байгаа бол Маягтын (74-)ийг  тухайн төлөөлөгч бөглөж  мэдүүлгийн бүрдлийг хариуцна./
 Зохиогчийн баталгаа буюу Хавсралт №4-ийг уг бүтээлийн зохиогч үйлдэж хавсаргана. / Хэрэв зохиогчийн тоо нь 1-ээс дээш бол зохиогч тус бүр үйлдэж хавсаргана./
 Шинэ бүтээлийн зохиогч(чид) өөрийн бүтээлээ өмчлөх онцгой эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд Шилжүүлэх акт буюу Хавсралт №5-ийг үйлдэж хавсаргана.

 
Дараах >

Өргөдөлийн маягтууд

01.png
02.png
03.png
04.png
00.png

Вэб холбоос

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр62
mod_vvisit_counterӨчигдөр325
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1058
mod_vvisit_counterЭнэ сард2495
mod_vvisit_counterНийт98713

Цагалбар

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. 2008 © Монгол Улсын Оюуны Өмчийн Газар                               Дизайныг ОРГИЛСОФТ ХХК-д бүтээв.