Өнөөдөр : 2010 оны 09 сарын 09, Пүрэв гариг         |
Улаанбаатар хотод:  
fsdfsd
    |           

Үндсэн цэс

Нүүр
Мэндчилгээ
Хууль эрх зүй
Гадаад харилцаа
Мэдээ, мэдээлэл
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Оюуны өмч ба жижиг дунд үйлдвэр
Линкүүд
Ном товхимол
Статистик
Холбоо барих
Үйлчилгээний хөлс
Түгээмэл асуулт, хариулт
Газрын бүтэц

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?

Хэн онлайн байна

Бидэнд 9 зочид онлайн
“Барааны тэмдэг”-ийн мэдүүлэг гаргахад бүрдүүлэх материал

“БАРААНЫ ТЭМДЭГ”-ИЙН  МЭДYYЛЭГ ГАРГАХАД БYРДYYЛЭХ МАТЕРИАЛ
Барааны тэмдгийн мэдүүлгийг иргэн болон хуулийн этгээд гаргаж болно.
“Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийг унших
1.Мэдүүлэг гаргагч нь иргэн бол “Барааны тэмдэг”-ийн мэдүүлэг гаргахад дараах материалыг бүрдүүлнэҮүнд:

  • Мэдүүлэг
  • Барааны тэмдгийн дардас
  • Ажил үйлчилгээний хураамж төлсөн баримт

2.Мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол “Барааны тэмдэг”-ийн мэдүүлэг гаргахад дараах материалыг бүрдүүлнэ

  • Мэдүүлэг
  • Барааны тэмдгийн дардас
  • Ажил үйлчилгээний хураамж төлсөн баримт
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар  /нотриатаар гэрчлүүлсэн байх/

-Барааны тэмдгийн мэдүүлгийн Патент М-2 маягтыг Оюуны өмчийн газрын http://www.ipom.gov.mn/ вэб сайтаас авч бөглөнө.

Мэдүүлгийн Патент М-2 маягтыг бөглөхдөө дараах зүйлийг анхаарна уу:
Патент М-2 маягтын нүүр хуудасны (210) Мэдүүлгийн улсын бүртгэлийн дугаар болон (220)  Анхдагч огноо гэсэн хүснэгтийг бөглөхгүй.
Мэдүүлэг гаргагч нь иргэн бол: Патент М-2 маягтын нүүр хуудасны (710)  -ын мэдүүлэг гаргагч хүснэгтийн  Иргэн бол гэдэг хэсэгт эцэг(эхийн ) нэр, өөрийн нэрийг бичиж, өөрийн оршин суугаа хаягаа холбогдох утасны дугаар, факс, емайл хаяг болон мэдээлэл хүргэх бусад хаягийг бичнэ.
Мэдүүлэг гаргач нь хуулийн этгээд бол: Патент М-2 маягтын нүүр хуудасны (710)  -ын мэдүүлэг гаргагч хүснэгтийн  Хуулийн этгээдийн оноосон нэр, зохион байгуулалтын хэлбэр гэсэн хэсгийг бөглөж, хуулийн этгээдийн хаяг, холбогдох утасны дугаар, факс, болон емайл хаягийгбичнэ.
.

  • Маягтын (740) хэсэгт мэдүүлэг гаргагч нь “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч”-тэй эсэх талаар тодорхойлж, тэдний нэр, хаягыг бичнэ. Мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж байгаа тохиолдолд  тухайн төлөөлөгч  материалын бүрдлийг хариуцана.
  •  Маягтын (310),(320),(330) хүснэгтүүд нь урьд өмнө гаргаж байсан мэдүүлэг болон  Гадаадын ААН болон иргэдээс бусад улс оронд бүртгүүлсэн барааны тэмдэгтэд хамаарна.
  • Маягтын (5) хүснэгт нь Үндэсний болон олон улсын үзэсгэлэнд тавьсан бараанд ашигласан барааны тэмдэгтэд хамаарах бөгөөд “Барааны тэмдэг, Газар зүйн заалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.3.5 дахь заалтын дагуу бөглөж, холбогдох баримт бичгийг хавсаргана. / Хэрэв эдгээр үзэсгэлэнд оролцоогүй бол бөглөхгүй./
  • Маягтын (6) хүснэгтэд бүртгүүлэх гэж буй “Барааны тэмдэг”, “Газар зүйн заалт”-ын дардасыг наах буюу хэвлэсэн байх бөгөөд тухайн “Барааны  тэмдэг”-ийн дардсыг өнгөтэйгээр бүртгүүлэхийг хүсвэл 7 х 5 см  хэмжээтэйгээр 15 ш, хар цагаанаар бол 10 ш хэвлэн , хайчилбар болгон  дугтуйнд хийсэн байна. / Хэрэв та барааны тэмдгээ хар цагаанаар бүртгүүлэхээр мэдүүлсэн бол  барааны тэмдгээ өнгөт болгон ашиглаж болно./
  • Маягтын (6.3),(6,4) хүснэгтэд тэмдгийн төрөл, тэмдгийн илэрхийлэгдэж буй хэлбэрийн тодорхойлолтыг бичих бөгөөд ингэхдээ тодорхойлолтуудын өмнөх цонхыг тодруулах буюу чагтална.
  • Маягтын (7), (8), дах хэсэгт хэрэв тухайн тэмдэг нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн крилл, латинаас өөр үсгээр илэрхийлэгдсэн бол  түүний крилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол орчуулгыг бичнэ.
  • Маягтын (9)  дэх хүснэгтэд  тухайн барааны тэмдгийг хэрэглэх бараа болон үйлчилгээг тодорхой бичнэ.
  • Маягтын (10) дах хүснэгтэд мэдүүлэг гаргагч гарын үсгээ зурах бөгөөд хэрэв хуулийн этгээд мэдүүлэг гаргасан бол тухайн аж ахуйн нэгж, компаний захирал гарын үсэг зурж тамга дарна.   
  • Маягтын (11) хүснэгтэд мэдүүлэг гаргагч нь Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн мэдүүлсэн тохиолдолд тухайн төлөөлөгч гарын үсгээ зурж тамга дарна

 

-Ажил үйлчилгээний хураамж 20 000/ хорин мянга / төгрөгийг Төрийн сан банкан дахь Оюуны өмчийн газрын /РД:9085068/  900034005 тоот дансанд төлсөн баримт

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

НИЦЦИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ БАРААНЫ ТЭМДГИЙН БҮРТГЭЛИЙН БА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ

1 Үйлдвэрийн, шинжлэх ухаан, гэрэл зураг, тэрчлэн хөдөө аж ахуй, цэцэрлэгийн аж ахуй, ойн аж ахуйд хэрэглэдэг химийн бүтээгдэхүүн, боловсруулаагүй хиймэл давирхай, боловсруулаагүй хуванцар бууц бордоо, гал унтраах бодис, хатаалга болон гагнуурын бэлдмэл, хүнсний зүйл хадгалах химийн бодис, идээлгийн бодис, үйлдвэрлэлд хэрэглэдэг цавууны бодис
2 Будаг, чий, маажин, паалан гялга, мод муудахын эсрэг болон зэврэлтийн эсрэг урьдчилан сэргийлэх бодис, өнгөлөгч, идэмхий бодис, байгалийн түүхий давирхай, төмөрлөг цаас болон чимэглэгч, хэвлэгч болон уран зургийн нунтаг бодис
3 Цайруулагч бэлдмэл болон цагаан хэрэглэлд зориулсан бусад бодис, цэвэрлэх, өнгөлөх, гялалзуулах болон зүлгэх бэлдмэл, саван үнэртэй ус, тос, үсний тос, шүдний оо
4 Үйлдвэрийн тос болон тосолгооны бодис, өтгөн тослогч, тоос сорох, чийглэх болон холбогч хольц, шатахуун (хөдөлгүүрийн спиртийг оруулж) болон гэрэлтүүлэгч лаа, дэнгийн гол, дэнлүү
5 Эмийн бодис, мал эмнэлгийн болон ариун цэврийн бэлдмэл, эмнэлэгт хэрэглэх цагаан хоолны бодис, хүүхдийн хоол, шархны тууз, боолтын материал, шүд ариутгах бодис, буйлны лав, ариутгагч, хортон шавьж устгах бэлдмэл 
6 Ердийн төмөр болон хайлш, барилгын төмөрлөг материал, металл хийцийн явуулын барилга, төмөр замын тэрэгний төмөрлөг материал, цахилгааны бүс утас болон ердийн төмөр утас, төмөр эдлэл, төмөр эдлэлийн жижиг бүтэц, төмөр яндан болон хоолой, сейф, бусад ангилалд ороогүй ердийн төмөрлөг, үнэт металл
7 Машин болон машины багаж, мотор, хөдөлгүүр, (газрын дугуйт хэрэгслээс бусад), хос хүчний машин буюу дамжуулах бүрэлдэхүүн, гар ажиллагаатайгаас бусад ХАА-н багаж хэрэгсэл, өндөг дарагч
8 Г ар төхөөрөмж, гар ажиллагаатай багаж хэрэгсэл, зүсэгч, огтлогч  
 9 Шинжлэх ухааны, газар хэмжилтийн, далайн, цахилгааны, гэрэл зургийн, кино зураглалын, хараа зүйн, жинлүүрийн, хэмжүүрийн, дохиоллын, хяналтын, амь аврах, багшлах багаж хэрэгсэл, хэрэгсэл багаж, бичлэг хийх буюу, дуу дүрс авиа дахин үйлдвэрлэх зөөх хэрэгсэл, соронзон өгөгдөл зөөгч, бичлэгийн диск, автомат худалдах машин, зоосоор ажиллах машин, кассын бүртгэгч, тооцох машин, өгөгдөл боловсруулах төхөөрөмж болон цахим тооцоолуур, гал унтраах төхөөрөмж хэрэгсэл  
10 Мэс ажилбарын, эмнэлгийн, шүдний болон мал эмнэлгийн багаж, төхөөрөмж, хиймэл шүд, нүд, сонсгол бэртэнг эмчлэх бүтээгдэхүүн, шархны материал
11 Гэрэлтүүлэг, халаалга, жигнэж боловсруулах, хоол хийх, хатаах агааржуулах, хөргөх, усан хангамж, ариун цэврийн зориулалтын хэрэгсэл
12 Хөдлөх бүрэлдэхүүн, газар, агаар, усаар явах хөдлөх бүрэлдэхүүнд зориулсан багаж
13 Галт зэвсэг, тэсрэх бодис, зэр зэвсэг, болон харвадаг зэвсэг
14 Үнэт металл болон үнэт металл эдлэл ба тэдгээрийн хайлш, бусад ангилалд ордоггүй эдгээр материалаар хийсэн эдлэл, бэлэг дурсгал, үнэт эдлэл, үнэт чулуу, хугацааны болон хронометрийн
15 Хөгжмийн зэмсэг
16 Цаас, шахмал цаас болон бусад ангилалд ороогүй эдгээр материалаар хийсэн эдлэл, хэвэлмэл хуудас, ном хавтаслах материал, гэрэл зураг, бичгийн хэрэглэл, бичиг хэргийн буюу гэр ахуйн цавуу, зураачийн хэрэгсэл, будгийн багс бийр, бичгийн машин болон албан ажлын зайлшгүй хэрэгцээт зүйлс (тавилгаас бусад), зааварчлах, багшлах машин (багажнаас бусад), боодлын хуванцар материал, (бусад ангилалд орсноос бусад), хөзөр, хэвлэгчийн бар, хэвлэлийн иж бүрдэл
17 Резин, каучук, модны сүүн шүүс, бохь, гөлтгөнө болон эдгээр материалаар хийсэн бусад ангилалд ороогүй бараа, үйлдвэрлэлд хэрэглэх нягтруулсан хуванцар боодол, ломбо, тусгаарлах материал, металл бус уян хоолой
18 Савхи болон хиймэл савхи, бусад ангилалд ороогүй ширэн эдлэл, малын арьс шир, аяны хайрцаг, аялалын цүнх, нарны шүхэр, жижиг шүхэр, гар таяг, эмээл, эмээл болон морины тоноглол, ташуур
19 Барилгын материал (төмөр бус), барилгын металл бус хатуу хоолой, замын цардлага, газрын тосны шаараг, давирхай, металл бус зөөврийн байшин, металл бус хөшөө дурсгал
20 Модон тавилга, толь, зургийн жааз, модон (бусад ангилалд ороогүй), сүрлэн, ясан, үйсэн, зэгсэн, хулсан, модон сүлжмэл, халимын сахлан, дунгаар хийсэн, байгалийн сувдан, далайн хөөсөөр хийсэн болон хуванцар эдлэл, эдгээр бүх матриалыг орлуулагч
21 Гэр ахуйн болон гал тогооны сав суулга болон иж бүрдэл (үнэт метал бус тэдгээрээр бүрсэн), угаалгын сүвэрхэг бодис болон сойз, сагс (будгийн бус), багс хийх материал, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, ган хусуур, боловсруулаагүй болон хагас боловсруулсан шил (барилгын шилнээс бусад), шилэн сав, шаазан болон бусад ангилалд ороогүй шавар вааран сав
22 Ган татлага, олс, дээс, тор, сүүдрэвч, майхан брезент, завины далбаа, сагс, уут (бусад ангилалд ороогүй), дүүргэгч болон чигжээсний материал, (резин хуванцараас бусад), сүлжмэлийн утасны түүхий материал
23 Сүлжмэлд хэрэглэх утас, ээрмэл
24 Сүлжмэл болон бусад ангилалд ороогүй сүлжмэл бараа, ор ширээний бүтээлэг
25 Хувцас, гутал, малгай
26 Зээг чимэглэл, нэхмэл, тууз эмжээр, оосор, товч, шагайвар, дэгээ, зүү, шор зүү, битүү зүү, хиймэл цэцэг
27 Хивс, хивсэнцэр, шалны хивс, хулдаас, зузаан хулдаас, шаланд дэвсэх бусад материал, хананы (сүлжмэл бус)
28 Тоглоом наадгай, бусад ангилалд ороогүй биеийн тамир, гимнастикийн хэрэгсэл, гацуур модны чимэглэл
29 Мах, загас, гэрийн шувуу болон ангийн шувууд, ангилсан мах, хадгалсан, хатаасан боловсруулсан жимс, хүнсний ногоо, нухаш, жимсний шүүс, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, идэшний өөх тос
30 Кофе, цай, какао, элсэн чихэр, цагаан будаа, далдууны сата, хушуу будаа, хиймэл кофе, гурил, будааны гурилын бэлдмэл, талх, гурилан бүтээгдэхүүн, чихэр, мөхөөлдөс, зөгийн бал, бурам, хөөсөн, жигнэмэг нунтаг, давс, гич, сүмс, цуу (амтлах), амтлагч
31 Хөдөө аж ахуй, цэцэрлэгийн, ойн аж ахуйн бүтээгдэхүүн, бусад ангилалд ороогүй будаа, амьд амьтан, цэвэр жимс, хүнсний ногоо, үр байгалийн ургамал, цэцэг, малын хоол тэжээл, амуу соёо
32 Шар айраг, рашаан, хийжүүлсэн ус, спиртийн бус ундаа, жимсний дарс, жиимсний ундаа, жимсний шүүс, сироп, ундаа хийх бусад
33 Согтууруулах ундаа (шар айрагнаас бусад)
34 Тамхи, тамхи татах хэрэгсэл, шүдэнз
     ҮЙЛЧИЛГЭЭ
35 Зар сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн удирдлага, байгууллагын үйл ажиллагаа
36 Даатгал, санхүүгийн харилцаа, мөнгөний харилцаа, биет хөрөнгийн харилцаа
37 Барилга барих, зохион бүтээх, засвар, суурилуулах үйлчилгээ
38 Холбооны үйлчилгээ
39 Тээвэр барааг хадгалах болон савлах, аялал зохион байгуулах
40 Материалын боловсруулалт
41 Боловсрол, сургалт явуулах, хүлээн авалт, спортын болон соёлын үйл ажиллагаа
42 Шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ, судалгаа, загвар, үйлдвэрийн судалгаа, шинжилгээний үйлчилгээ, компьютерийн программ хангамж болон техник хангамжийг хөгжүүлэх үйлчилгээ, загвар, эрхзүйн үйлчилгээ
43 Хүнс болон ундааны хангамжийн үйлчилгээ, буудлын захиалга
44 Эмнэлгийн, эрүүл ахуйн, гоо сайхны, сувиллын үйлчилгээ, мал эмнэлэг, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн үйлчилгээ
45 Нэг буюу хэд хэдэн хүн, хамт олонд үзүүлэх үйлчилгээ, хувийн өмч болон өмч хамгаалалтын нууцлалын үйлчилгээ 

УРЬДЧИЛСАН ХАЙЛТ ХИЙХ
- Таны бүртгүүлэхээр мэдүүлж буй барааны тэмдэг  Монгол улсад бүртгүүлэхээр мэдэгдсэн эсэх болон улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар хайлт  хийлгэхийг хүсвэл:
Оюуны өмчийн газарт өргөдөл гаргах эсвэл албан бичгээр хүсэлт гаргах бөгөөд урьдчилсан хайлт хийлгэх ажил үйлчилгээний хураамж 10000 төгрөгийг Төрийн сан банкан дахь Оюуны өмчийн газрын /РД:9085068/  900034005 тоот дансанд төлөх ба  баримтыг материалын бүрдэлд хавсаргана.
Хайлт хийлгэж байгаа барааны тэмдгийг ямар бараа болон  үйлчилгээнд хайлгаж байгаа талаар тодорхой бичнэ.   / урьдчилсан хайлтын хариуг өргөдөл өгсөн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан гаргана./ Энэхүү хайлт нь хуулийн дагуу барааны тэмдгээр бүртгэгдэх боломжтой эсэхэд нөлөөлөхгүй.

ЯАРАЛТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Барааны тэмдгийн хайлт, шүүлт хийх үндсэн үйл ажиллагааг яаралтай / 45 хоногт багтаан / хийлгэхийг хүсвэл  ажил үйлчилгээний хураамж 20000/ хорин мянга / төгрөг дээр нэмж  яаралтай үйлчилгээний хураамж 50 000/тавин мянга/ төгрөгийг Төрийн сан банкан дахь Оюуны өмчийн газрын /РД:9085068/  900034005 тоот дансанд төлөх ба  баримтыг материалын бүрдэлд хавсаргана.

-Барааны тэмдгийн хайлт, шүүлт хийх үндсэн үйл ажиллагааг яаралтай хийх нь барааны тэмдгийг бүртгэх шийдвэр биш болохыг анхааруулъя

Барааны тэмдгийн хайлтын сан”
“Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 5.3.1-д заасан нөхцөлийг тодорхойлох “Барааны тэмдгийн хайлтын сан”-д бүртгүүлэх төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагын нэр, илэрхийллийг бүртгүүлэхдээ ПатентМ-15 маягтын дагуу мэдүүлгийг гаргаж,  ажил үйлчилгээний хөлс 20000 төгрөгийг Төрийн сан банкан дахь Оюуны өмчийн газрын /РД:9085068/  900034005 тоот дансанд   төлсөн баримтыг хавсаргана.  

ГАДААДЫН АЖ АХУЙН НЭГЖ болон ИРГЭДЭЭС БАРААНЫ ТЭМДГИЙН МЭДҮҮЛЭГ ГАРГАХАД  БYРДYYЛЭХ МАТЕРИАЛ
-Хэрэв “Гадаадын ААН болон иргэдээс барааны тэмдэг” Монгол улсад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг хүсвэл Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлж болно.
-Давамгайлах огноо хүсэх тохиолдолд урьд өмнө гаргаж байсан мэдүүлгийн тухай мэдэгдэл

-Оюуны өмчийн байгууллага нь мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 12 сарын дотор шүүлтийн дүгнэлтэд үндэслэн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
-Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй
Мэдүүлгийг 2% үйлдэх бөгөөд 1 хувь нь цаасан дээр нөгөө хувь нь дижитал хэлбэрээр байна. / Мэдүүлгийг дижитал хэлбэрээр мэдүүлэхдээ Оюуны өмчийн газрын  Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.   E-mail хаягаар явуулж болно/
Хэрэв та Оюуны өмчийн газрын Аж Үйлдвэрийн өмчийн хэлтсээс тодруулах зүйл гарвал Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Хаягаар бидэнд хандана уу
/ Лавлах утасны дугаар 326806 /

 

 
< Өмнөх   Дараах >

Өргөдөлийн маягтууд

01.png
02.png
03.png
04.png
00.png

Вэб холбоос

Манай сайтын зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр56
mod_vvisit_counterӨчигдөр325
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт1052
mod_vvisit_counterЭнэ сард2489
mod_vvisit_counterНийт98707

Цагалбар

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. 2008 © Монгол Улсын Оюуны Өмчийн Газар                               Дизайныг ОРГИЛСОФТ ХХК-д бүтээв.